Өсвөрийн ДАШТ-ээс Г.Энэрэл хүрэл медаль хүртлээ

2019-03-13

Ч.ГАНТУЛГА

АНУ-ын Лас-Вегас хотод 2019 оны хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Г.Энэрэл хүрэл медаль хүртжээ. Тэрээр 71 кг-д түлхэлттэйгээр 105 кг-ийг өргөсөн байна. Г.Энэрэл “Ган зам” цогцолбор сургуульд сурдаг ажээ. Түүний гаргасан амжилт манай спортын түүхэнд өсвөрийн ДАШТ-ээс авч буй анхны медаль болж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ