Тройка-гийн офшорын тухай нийтлэлийг устгахыг шаардсан тухай Мальтийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ

2019-03-11

Фото: Рамиль Ситдиков / РИА Новости

Д.ЭНХЭЭ

Рубен Варданян /Армян тэрбумтан/-ы ашиг сонирхлыг өмгөөлдөг хуульчид хөрөнгө оруулалтын компанийг оффшор сүлжээтэй талаар гүтгэлэг нийтэлсэн хэмээн The Shift News сониныг шүүхэд өгч нэхэмжлэхээр сүрдүүлжээ. Харин сонины редакци нийтлэлийг устгахаас татгалзжээ.

Рубен Варданяныг өмгөөлдөг Британийн хуулийн Simons Muirhead & Burton пүүсийн хуульчид Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах төслийн (OCCRP) материалд үндэслэн хөрөнгө оруулалтын Тройка диалог компанийн санхүүгийн схемийн талаар нийтэлсэн өгүүллээ устгахыг The Shift News сонины газраас шаардсан байна. Энэ тухай тус сонины сайтад мэдээлжээ. Варданян хуулийн энэ пүүсийг хөлсөлсөн тухай түүний төлөөлөгч РБК-д нотолсон байна.

Редакцид ирүүлсэн албан бичигтээ хуульчид гуравдугаар сарын 4-нд гарсан нийтлэл Варданяны нэр хүндэд (2012 оныг хүртэл Тройка-г тэр тэргүүлж байсан) “ихээхэн хор хохирол” учруулж байгааг онцолжээ. Хэрвээ The Shift News материалаа устгахыг эс зөвшөөрөх аваас хүн гүтгэсэн хэргээр сонины газар болон редакторуудыг шүүхэд өгч гомдол мэдүүлэх ажээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн буруутгал Тройка диалог хэмээх бүлэг компанийн активын өчүүхэн хэсгийг төлөөлдөг хувийн хөрөнгийг удирддаг салбаруудад” хамаатай болохыг хуульчид захидалдаа онцлон дурджээ. Тэдний нотолж байгаагаар Варданян энэхүү удирдлагын үйл ажиллагаанд хэзээ ч оролцож байгаагүй, мөнгө угаах схемд огт хамаагүй гэсэн байна. Харин нийтэлсэн материалаа устгах бодолгүй байгаагаа The Shift News илэрхийлсэн байна.

Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах төслийн (OCCRP) зүгээс “Тройка” компани 70 гаруй оффшор бүхий сүлжээ үүсгэн байгуулсан талаар гуравдугаар сарын эхээр мэдээлснээр тус компанийн эргэн тойрон дахь дуулиан дэгджээ. Асуудлыг мөрдөн шалгасан баримтад дурдсанаар энэхүү тогтолцооны тусламжтайгаар 4.6 тэрбум орчим ам.долларыг зувчуулсан бөгөөд Deutsche Bank, Citigroup Inc, Raiffeisen Bank зэрэг банк Тройка-д зуучилсан гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ