Фото: “Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан дагуулсан долоо хоног

2019-03-10

Даваа гариг

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400. 270 000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемийг танилцууллаа.

Мягмар гариг

МАК буюу Монголын алт корпорацийн салбар “МАК Цемент” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014-2016 онд дөрвөн удаа зээл авчээ.

  1. Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2014 оны есдүгээр сарын 11-ний дүгнэлт, ТУЗ-ийн мөн оны есдүгээр сарын 19-ний №67 дугаартай шийдвэрээр аравдугаар сарын 1-ний өдөр 20 тэрбум төгрөг авчээ.
  2. Зээлийн удирдлагын хорооны 2014 оны арванхоёрдугаар сарын 23-ны 2014/145, ТУЗ-ийн 2015 оны нэгдүгээр сарын 19-ний №05 шийдвэрээр 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 18.182.012 ам.долларын зээл авсан байна.
  3. Зээлийн удирдлагын хорооны 2015 оны зургадугаар сарын 22-ны 2015/62, ТУЗ-ийн 2015 оны долдугаар сарын 2-ны №57 дугаар шийдвэрээр 2015 оны долдугаар сарын 29-ний өдөр 27.417.971 ам.доллар авсан.
  4. Зээлийн удирдлагын хорооны 2016 оны есдүгээр сарын 29-ний 2016/77 тоот дүгнэлт, ТУЗ-ийн 2016 оны аравдугаар сарын 7-ны №87 тоот шийдвэрийн дагуу 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр 10 сая ам.доллар авсан байгаа юм.

Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр тусгай ажиллагаа явуулж,  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг,  гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчлан саатууллаа.  Мөн   “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин , “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарыг  дуудаж, байцаалт авсан юм.    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Энхжин” хотхонд гүйцэтгэх ажиллагааг явуулж, Д.Эрдэнэбилэгийг саатуулсан бол О.Орхоныг ажлын байран дээрээс нь баривчилсан юм.

Лхагва гариг

Монгол Улсын Засгийн газраас уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 2019 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо.

 

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Улсын Ерөнхий Прокурорын Газарт гомдол хүргүүлж байна. Шалтгаан нь ШЕЗ бол шүүгчийн хараат бус байдлыг хангадаг байгууллага.

Л.Оюун-Эрдэнэ сайд манай компанийн захирал Ц.Пүрэвтүвшинг хоригдсонтой холбоотой шүүх хурал өнөө маргааш болох гэж байгаа, шүүгч нар хэрхэн шийдэхийг харъя гэхчлэн шүүгчийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Аливаа хэрэг шүүхээр шийдэгдэж байж гэм буруутай нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан гэдэг хэргээр ялыг нь аль хэдийн бэлдчихсэн юм шиг ярилаа.

Пүрэв гариг

Баянзүрх дүүргийн Х хороонд барьж ашиглалтад оруулсон 142 дугаар сургуулийн нээлт боллоо.

Нийт 480 хүүхдийн суралцах боломжтой тус сургууль нь Өнөөдрийн байдлаар тус сургуульд 22 бүлгийн 710 хүүхэд суралцаж, 56 багш, сурган хүмүүжүүлэгчтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

Баасан гариг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байна. Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулган жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 12 дахь удаагийн чуулганаар “ажилтай, орлоготой” байх асуудлын хүрээнд ярилцсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд бол эрчүүд биднээс хавьгүй илүү хүчирхэг хүмүүс юм. Ажил албаа зохицуулж, ар гэрээ төвхнүүлж, үр хүүхдээ өсгөн торниулах гээд эмэгтэй хүний амьдралдаа үүрдэг ачаа бодит байдал дээр эрчүүдийнхээс 3 дахин илүү байна.

Бямба гариг

Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээнд хүч, ур чадвараа сорьсон Монголын хоккейчид  алтан медаль хүртлээ.Манай шигшээ багийнхан аваргын төлөөх тоглолтод Филиппиний шигшээ багийг 6:3-аар хожиж хошой аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлэв

Эх сурвалж: www.polit.mnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ