Женнифер Лопес, Алекс Родригез нар гэрлэнэ

2019-03-10

Д.АРИУН

Холливудын од, дуучин-жүжигчин Женнифер Лопесын найз залуу Алекс Родригез хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж, “Тийм” гэдэг хариулт авсан тухай постоо алмаазан шигтгээтэй бөгжний зурагтайгаар гуравдугаар сарын 9-нд өөрийн инстаграм хуудсаараа  оруулжээ. Тодруулбал, Алекс Родригез далайн эрэгт амарч байхдаа сүйн бөгжөө зүүж өгч  гэрлэх санал тавьжээ.

Дуучин-жүжигчин бүсгүйн шүтэн бишрэгчид ийм үйл явдал болно гэдгийг хүлээж байсан тухайгаа бичиж, сэтгэгдлээ илэрхийлжээ. 43 настай экс тамирчин Алекс Родригез, 49 настай од бүсгүй нар болзоод хоёр жил болох гэж байгаа. Хоёул нэг нэг охинтой аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ