Сайд нар Ливийн асуудлыг хэлэлцлээ

2019-03-07

Х.ОЮУНБОЛД

Египет,Тунис, Алжир улсын Гадаад хэргийн сайд нар Кайр хотод Ливи дахь нөхцөл байдлыг  шийдвэрлэхэд чармайх талаар хэлэлцжээ. Энэ талаар Египетийн Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна.  “Сайд нар Ливийг үндэсний эвлэрэлд хүрэх зорилгоо биелүүлэхийг хичээж байгааг дэмжиж байна. Ингэснээр  энэ оронд аюулгүй байдлыг дахин тогтоох боломжтой болно” гэж дурджээ. Түүнээс гадна хуралд оролцогчид  Ливи дэх мөргөлдөөнд оролцож байгаа  бүлгүүдийг ойртуулах талаар гурван талын санаачлагын талаар хэлэлцсэн байна.  Ялангуяа, тус улсын аюулгүй байдлыг хамгаалах зэвсэгт хүчнийг нэгтгэх, хууль бус зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэх асуудалд онцгой анхаарсан байна. Сайд нар нэгдсэн бүтэцтэй зэвсэгт хүчнийг бий болгох гэрээнд гарын үсэг зурахад шаардлагатай бичиг баримтыг бөглөж дуусна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн гэж мэдэгдэлд дурджээ. Харин өнгөрсөн жилийн сүүлээр Египет улс Кайр хотод  Ливийн зэвсэгт хүчнийхэн оролцсон цуврал хэлэлцээр хийж байгаагаа мэдэгдсэн.  Энэ үеэр талууд зэвсэгт хүчнээ нэгтгэхийг хүссэн баримтад гарын үсэг зурахад бэлэн байсан гэж  зарлаж байжээ.хөгжүүлэх боломж байгаа гэдэгт итгэж байна гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин

2019.3.7 № 47, 48 (6014, 6015)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ