“Драм 4” хамтлаг Солонгост байгаа бүсгүйчүүдийг баярлуулна

2019-03-05

Ч.ГАНТУЛГА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн УДЭТ-ын дэргэдэх “Драм 4” хамтлаг Солонгос улсыг зорих аж. Учир нь тэд 8-нд Сөүлд, 10-нд Тэжонд “Бүсгүй чамд” тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ үдэш сэтгэлд хоногшсон хуучны дуунууд эгшиглэхээс гадна шинэхэн уран бүтээлээр бэлэг барих аж. Мөн тоглолтыг үзсэн үзэгчид хамтлагийн гишүүн, жүжигчин, найруулагч Г.Эрдэнбилэгийн “Хийморь” киног үзэх боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ