Худалдааны гэрээ байгуулахаар боллоо

2019-03-05

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин  энэ сарын 27-нд  хийх уулзалтын үеэр албан ёсоор худалдааны хэлэлцээр хийж магадгүй гэж “Валл Стрит журнал” сонинд мэдээлсэн байна. Сонинд онцолсноор Бээжин АНУ-ын хөдөө аж ахуй, химийн үйлдвэр, машины салбарын  бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг багасгах боломжийг судалж байгаа юм байна. Харин Вашингтон  өнгөрсөн жил БНХАУ-ын бүтээгдэхүүнд ногдуулсан ихэнх хоригийг цуцлана гэдгээ амлажээ. Түүнчлэн эх сурвалжаас хоёр орны хоорондын зөрчил цаашид үргэлжилж, талууд энэ асуудлыг шийдвэрлэх нь бусдад ашигтай гэж үзэж байгаа нь хоёр оронд дотоодын эсэргүүцэл дэгдэж болзошгүйг  эх сурвалжууд онцолсон байна. Харин гэрээний нэг хэсэгт зааснаар Хьюстонд төвтэй  “Чениер Энержи Инк “ компаниас 18 тэрбум ам.доллараар байгалийн хий худалдаж авна гэж сонинд бичсэн байна.  Вашингтон, Бээжингийн хийсэн худалдааны хэлэлцээр амжилттай болсныг хэлэлцээрт оролцогч талууд болон бусад орон сайшаасан гэж БНХАУ-ын парламентын хэвлэлийн төлөөлөгч Чжан Ёсуй онцолжээ. Тэрээр  энэ нь “Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр орон нь хамтарч ажиллах боломжтойг  харуулж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.5 № 45 (6012)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ