Шинэ ханхүүд Жорж Александр Луи хэмээх алдрыг хайрлав

2013-07-26

Их Британи хэзээ нэгэн цагт Жорж Александр Луи хэмээх хаантай болох нь. Кэмбрижийн гүн, ханхүү Уильям, гүнж Кейт нар саяхан мэндэлсэн хүүдээ ийм нэр хайрлажээ.

Ийнхүү Британийн хаан ширээг залгамжлах жагсаалтад гуравт бичигдэж байгаа бяцхан ханхүүг хаан тэнгэрийн угсаат Кэмбрижийн ханхүү Жорж гэх боллоо. Английн түүхэнд таван ч Жорж хаан байжээ. Одоогийн хатан хаан II Элизабетийн хаан аавыг нь Жорж гэдэг байсан аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ