Э.Амартүвшин Италид “Nabucco”-д гоцоллоо

2019-03-04


Ч.ТУЛГА

Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн Новара хотын хамгийн том театр болох “Teatro Coccia”-д анх удаа Ж.Вердийн агуу бүтээлийн нэг болох “Nabucco” дуурийн гол дүрд дуулжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа “Ээлжит том ажлын ард гарлаа. Тоглолт маань үнэхээр сайхан болсон. Анх удаа эмэгтэй удирдаачтай дуулж үзлээ. Мөн 87 настай Италийн дуурь, киноны найруулагч Pier Luigi Pizzi-тэй хамтран ажиллалаа” гэж тоглолтын тухай сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ