Ерөнхий сайд амралтын зургуудаа дэлгэлээ

2013-07-23

М.ЦЭЦЭГ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Буйр нуурт амарч яваа билээ. Тэрээр гэр бүлийнхээ хамт нуурт сэлсэн, сэлүүрт завиар аялсан, элсэн дээр бөмбөгөөр наадсан, мөн наранд биеэ шарж буй олон зургаа өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлж олны нүдийг хужирлажээ. Ерөнхий сайд мөн Ерөнхийлөгчтэй ч хамт зугаалсан зургаа тавьчихаж. Гэр бүлээс нь гадна зөвлөхүүд, ажлын албаныхан нь дагалдсан байна.  Ийнхүү Засгийн газрын тэргүүн зуны амралтаа зугаатай өнгөрүүлж яваагаа цахим өртөнцөөр зарлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ