Загвар зохион бүтээгч Лагерфельдын хэлэх дуртай 15 эшлэл

2019-03-04

-Амьдрал, моод, өөрийнхөө тухай Карлын хэлж ярьсныг эргэн дурсч байна-

Д.ЭНХЭЭ

Хувцас загварын ертөнцийн домог Карл Лагерфельдын хэлэх дуртай байсан хамгийн хурц тод, бас хошин эшлэлүүдийг elle.ru толилуулжээ.

Хоол сойх тухай

→ “Эди Слиманы костюмыг өмсөхийн тулд би 200 фунтээр турсан”

→ “Хоолоо сойно гэдэг бол та давуу талаа алдангаа ялалт байгуулах цорын ганц тоглоом”

→ “Биеийн галбир ямар ч асуудалгүй байх ёстой. Эс тэгвээс бага размерийн хувцас худалдаж авч, хоолоо сойх хэрэгтэй”

→ “Хоол сойдог миний мөн чанар энгийн. Би чихэр, бяслаг, талхыг хэзээ ч иддэггүй, байнга ингээд хэвшчихсэн юм. Зураг авах үеэр студид уул овоо шиг янз бүрийн идэж уух юм харагдвал тэдгээрийг би идэж огт болохгүй ямар нэг хуванцар байна гэж л хардаг. Ойд яваа зэрлэг амьтдыг төсөөл, тэд байгалиас идэж болохгүй гээд тогтоочихсон хортой бүхнийг идддэггүй”.

 

Chanel – ийн тухай

→ “Миний ажил бол Chanel-ийн хувцасны насыг уртасгах биш, харин тэр хувцсыг амьд байлгахад л оршдог юм”

→ “Миний хийж байгааг хараад Коко жигтэйхэн дургүйцэх байсан байх. Гэхдээ компанид нүүр царай гэж юм бий, түүнийг шинэчлэх нь миний санаа зовох зүйл”

 

Хэв маяг, моодны тухай

→ “Амьдралыг та ягаан өнгөөр төсөөлж болох юм, гэхдээ ийм өнгийн хувцас битгий өмсөөрэй”

→ “Өдөр бүр та биеийн тамирын өмд өмсдөг болж эхэлбэл таны амьдралд ямар нэг зүйл болохгүй байгаа гэсэн үг”.

→ “Моод бол ухаан зарж тоглох тоглоом”

 

Өөрийнхөө тухай

→ “Ухаалаг яриаг би үзэн яддаг. Миний өөрийн бодол л надад сонирхолтой.”

→ “Уучилна гэдэг дэндүү хялбар. Би санаандгүй мартаж болох юм,гэхдээ би уучилж чадахгүй. Би өшөө авахыг илүүд үзнэ.”

→ “Хуучны сайхан цагийн тухай санагалзаж байгаа хүмүүст би: “Цаг үе хуучирсан юм биш ээ, та нар өөрсдөө хөгширч хуучирсан” гэж хэлдэг юм. Надад үнэхээр чухал юм яг одоо л болж байдаг.”

→ “Би ганц ч үзэгчгүй, буулгасан хөшигний ард, тайзан дээр өөрийнхөө засал чимэглэлийг үзэж хардаг”

→ “Би сэтгэл огт хөдөлдөггүй”

 

Гоо сайхны тухай

→ “Амьдрал бол гоо сайхны тэмцээн биш, зарим нэг сайхан биш хүмүүс ч гэсэн гайхалтай. Нүдэнд хүйтэн, эрэмдэг зэрэмдэг хүмүүсийг л би үзэн чаддаггүй… Атигар мөртлөө эрэмдэг зэрэмдэг бол бүр муухай. Эмэгтэйчүүд намхан байж болно, харин эрчүүдийн хувьд энэ бол огт байж болохгүй. Энэ бол тэдний хэзээ ч эвлэрч чадахгүй зүйл нь… тэд муу санаатай, таныг алж хөнөөхийг хүсдэг юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.4 № 43, 44 (6010, 6011)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ