“Болд жанжин”

2013-07-22

Солонгосын ард түмэн 60 жилийн өмнө Солонгосын дайн(1950-1953 он)-д түүхэн ялалт байгуулсан юм. Дэлхийд хамгийн хүчтэй гэгдэж байсан АНУ болон 15 холбоотон орны зэвсэгт хүчин, Өмнөд Солонгосын цэрэг, Японы милитаристуудын эсрэг сөргөлдөөнд Солонгосын ялалт урьд өмнө байгаагүй гайхамшиг байлаа. Энэ гайхамшгийг бүтээгч нь социалист Солонгосын өвөг дээдэс нь болох Ерөнхийлөгч Ким Ир Сен байв. Ерөнхийлөгч Ким Ир Сен цэргийн өвөрмөц онол, мэргэн тактикаар Солонгосын цэрэг, ард түмнийг удирдсан юм.

Тухайн үед 110 гаруй дайнд нэг ч удаа ялагдаж үзээгүй гэсэн АНУ-ын “домог” гэгддэг цэргийн болон эдийн засгийн сүр хүч нь жижигхэн орон, залуухан Солонгосын хувь заяаг хоромхон зуур дуусгах мэт харагдаж байв. Харин дайны үр дүнд Америкийн “домог” утаа төдий бөгөөд Америкийн цэрэг-техникийн сүр хүч хэрхэвч бүхнийг чадагч хүчин зүйл болохгүй гэдгийг харуулсан.

Ерөнхийлөгч бүхний эзэн бөгөөд бүхнийг шийдвэрлэдэг гэсэн жүчэгийн үзэл санааны онолоос үүдэн гарсан цэрэг төвтэй цэргийн үзэл санааг дэвшүүлсэн юм. Өөрийн үйлсийн үнэн шударга байдалд бат итгэж, түүний төлөө амь бие хайрлалгүй зориулах зориг төгс цэрэг, ард түмэн ба зөвхөн мөнгөний төлөө, амь биеэ бодон айдаст автсан хөлсний цэрэг хоорондын дайнд хэн ялагч болох нь тодорхой юм.

Ерөнхийлөгч хязгааргүй хайр халамжаар дайчдыг эх орноо хамгаалахад уриалан дуудсан юм. Тэрээр аюултай газарт ч очиж цэргүүдээ зоригжуулж байлаа. Дайны хугацаанд тэрээр 25 мянган км замыг туулан мянга гаруй анги, нэгтгэл, ар талын олон газарт очиж дайчид болон ард түмнийг зоригжуулсан юм

Мөн нэг цэргийн хүний гэр бүл дайсны бүст үлдсэн гэсэн мэдээ аваад нэг хорооны байлдагчдыг дайчлан тэднийг аварч авчрах тушаалыг өгсөн юм. Түүний энэхүү хайр халамжинд зоригжсон ардын армийн дайчид болон ард түмэн нэгэн сэтгэлээр бат нягтран амь биеэ хайрлалгүй байлдах болсон билээ.

Ерөнхийлөгч Ким Ир Сен мэргэн стратеги ба тактик,байлдааны аргаар цэрэг, ард түмнийг ялалтад хөтлөв. Түүний дэвшүүлсэн стратеги, тактик, байлдааны арга нь цэргийн бэлэн номлолыг хол давсан гайхамшигт санаачлага байлаа. Дайн гарсан даруйд хариу довтолгоонд шилжсэн явдал түүний тод жишээ юм.

АНУ 1950 оны зургадугаар сард Өмнөд Солонгосын цэргийг дайчлан Умард Солонгос руу гэнэтийн довтолгоо хийхдээ 72 цагийн дотор дайныг дуусгана гэж том дуугарав. Тэр үед Ерөнхийлөгч Солонгосын Ардын армийн ангиудад шууд хариу довтолгоогоор дайсны түрэмгийллийг таслан зогсоож, Өмнөд Солонгосын нутгийг чөлөөлөх тушаалыг өгөв. Энэ нь дайсны довтолгоонд өртөөд хэсэгхэн хугацаанд ухардаг жишээг эвдсэн явдал байлаа. Ерөнхийлөгчийн тушаалыг авсан Солонгосын Ардын арми догшин давалгаа мэт урагшилж, АНУ-ын таамагласны эсрэг харин гурван өдрийн дотор дайсны нийслэл Сөүл хотыг чөлөөлөв. Ганц сарын дотор Өмнөд Солонгосын нутгийн 90 гаруй хувийг чөлөөлсөн юм.

Мөн Ерөнхийлөгч дайсны ар талд манай цэргүүдээр хоёр дахь фронтыг бий болгосон бөгөөд газар доогуур зам ухаж байлдах арга зэрэг Солонгосын нутгийн нөхцөлд таарсан байлдааны олон аргыг санаачлан хэзээ ямагт байлдааны давуу эрхийг гартаа авсан билээ.

Агаар, тэнгист давуутай гэж магтаж байсан дайсны хүчийг бут цохих байлдааны аргыг ч дэвшүүлсэн юм. Түүний дэвшүүлсэн аргаар Ардын армийн тэнгисийн цэргүүд  дөрвөн жижигхэн хөлөг онгоцоор “далай дээр хөвж буй арал” гэгдэж байсан Америкийн усан цэргийн хүнд крейсер “Балтимор” онгоцыг устгасан юм. Ардын армийн сэнстэй нисэх онгоцууд Америкийн тийрэлтэт онгоц болон “тэнгэрийн цайз” хэмээн магтаж байсан “В-29” стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг буудан унагасан билээ. Дайны хугацаанд манай цэргүүд Америкийн 12 мянга гаруй нисэх онгоцыг усатгасан буюу олзолсон.

Солонгосын дайнд АНУ хоёр сая гаруй цэрэг, орчин үеийн буу зэвсэг мөн олон улсад хориглож байсан биохимийн зэвсэг хүртэл хэрэглэсэн боловч Номхон далайн дайнаас хоёр дахин их хохирол амсч, бууж өгснөөс ялгаагүй дайны гал зогсоосон хэлэлцээрт гарын үсэг зурахаас аргагүй болсон юм. Тус хэлэлцээрт гарын үсэг зурсан америк генерал Кларк хэлэхдээ “Умард Солонгосын арми ялалт байгуулсан явдал нь Ким Ир Сен жанжны чадварлаг удирдлагын үр дүн юм” гэжээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ