Өнөөдрийн онцлох үзвэр : “Хунт нуур”

2019-03-02

Ч.ГАНТУЛГА

Хэрэв та амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, үзвэр үзэхээр төлөвлөж байгаа бол УДБЭТ-ыг зориорой. Учир нь өнөөдөр театр “Хунт нуур” балетыг тоглох юм. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт  энэхүү балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. Харин манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож, үзэгчдэд хүрч эхэлсэн түүхтэй. Бүжгэн жүжгийг үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний домгоос сэдэвлэж бичсэн гэдэг. Балет тэр чигээрээ үзэсгэлэнт хун бүсгүй болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм. Хорон санаат шидтэн Ротбардын гоо үзэсгэлэнд нь атаархаж хун болгосон бүсгүй гунигт бүжгээ хийж байхыг нь ханхүү хараад дурлачихав. Бүсгүй зөвхөн үүр шөнөөр л хүн төрхөндөө хувирдаг байж. Тасалбарын үнэ суудлын зэрэлэлээс хамаарч 10-30 мянган төгрөгийн хооронд сонголттой байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ