У.Хүрэлсүхийг АН-ын тагнуул гэв

2013-07-19

Л.БЭХ

Намынхаа  нэрнээс “Х” үсгийг авч хаясан МАН дахиад л энэ сэдвээр талцан толхилдож эхэлжээ. Учир нь баяр, наадмын урилгаас ардын хувьсгалын гэдэг үг  хасагдсанд УИХ  дахь бүлэг, Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд ихээхэн бухимдсан. Гэтэл саяхнаас  Сүхбаатарын хөшөөг Чингис хааны өргөн чөлөө болгоод зогсохгүй, цаашид Д.Сүхбаатарын хөшөө тэнд байх, эсэх тухайд эргэлзээ үүссэн. Энэ бүхэн У.Хүрэлсүхээс боллоо гэх хүн тус намд олон байна. Намынхаа нэрнээс “хувьсгал” гэдэг үгийг авч хаяснаас хойш өрнөсөн  бүхий л   үйл явдал, МАН-ыг сүр хүчгүй болгосон шалтгаан түүнтэй холбоотой гэнэ. Тиймээс  манай намын “Улаан хамгаалагч” гээд байсан  нөхөр урвагч байсан юм биш үү, АН-ын тагнуул байж гэхчлэн гишүүд, дэмжигчид нь ихээхэн бухимдаж буй сурагтай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ