Фото: Параглайдин буюу уулын шүхэр

2019-02-26

Л.БАТДОРЖ

Параглайдин нь агаараын чөлөөт нислэгийн спортын төрөл юм. Манай улсад анх 1996 онд нэвтэрч байсан бол 2013 оноос хойш хурдацтай хөгжиж ирсэн байна. Параглайдингийн үүслийн сэргэн мандалтын үед Леонардо да Винчигийн зурсан шүхрийн таталбар зургуудтай холбож үздэг. Дэлхийн II дайны үед шүхрийг өөрчилж сайжруулах оролдлого хийж байсантай холбож тайлбарладаг. Анх НАСА-гийн сансрын капсулыг эх дэлхийд буулгах зориулалт бүхий далавчийг зохион бүтээж, тэр далавчаараа 1960-аад оны дундуур цанын баазад нийслэг хийж эхэлсэнээр Дэйвид Баришийг параглайдерыг үндэслэгч гэх болсон юм.

Параглайдиныг амралт, чөлөөт цагийг өнгөрөөх спортын төрөл болгосон нь 1978 онд Францын Мюси хотод эхэлжээ. 1980-аад оны дундуур үйлдвэрлэгчид далавчны загвараа сайжруулж, халин нисэх боломжтой болгосноор Франц, Швейцарийн Альпад хурдацтай дэлгэрчээ. 1980-аад оны дунд үеэс төгсгөл хүртэл параглайдинг АНУ-ын олон газраар тархаж, 1990-ээд онд хамгийн их түгсэн байна.

Хөнгөн жинтэй далавч хэрэгсэл нь уулын орой руу алхаж гараад тэндээсээ нисэхэд тохиромжтой. Нисэхэд хэрэгтэй бүх хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд л онгоц, машинаар хүссэн газартаа очиж нисэх боломжийг параглайдинг олгодгоороо давуу талтай. Нислэгт шаардлагатай далавч хэрэгсэл нь бүхэлдээ 11-22 кг буюу үүргэвчинд багтахуйц учраас параглайдинг дэлхий даяар их тархаж байна.

 

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ