Тэмээчдийн баяр

2019-02-25

Д.ЦЭРЭННАДМИД

Дундговь аймгийн Дэрэн сумынхан өнгөрсөн онд тэмээгээ өсгөх зорилтоо амжилттай биелүүлжээ. Саяхан сумын ИТХ-аас санаачлан сумынхаа тэмээчдийн баярыг хийв. Уг баяраар тэмээчид уламжлалт олон төрлөөр өрсөлдөв. Хурдан торомны уралдаанд Ж.Эрдэнэбаатарын уясан тором, “Тэмээн поло” тэмцээнд Саруул багийн Б.Эрдэнэтогтох ахлагчтай баг түрүүлсэн бол сайхан буурын төрөлд Бумбат багийн малчин Д.Мөнхцэндийн хар буур, сайхан ингэний төрөлд Алаг-Өндөр багийн Д.Доржпаламын хөх ингэ, ижил тэмээтэй хосын төрөлд Саруул багийн тэмээчин Б.Эрдэнэбаяр, С.Лхагвасүрэн нар шалгарсан байна. Мөн бурантаг томох, буйль зорох тэмцээнд олон хүн оролцлоо. Орой тэмээчдийн баярын хаалтын цэнгүүн дээр “Тэмээний тухай дууг хэн сайн дуулах вэ” уралдаан болж Ч.Мягмар, Цэдэнсодном, Батсүрэн нар тэргүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.25  37, 38  (6004, 6005)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ