Б.Ганхуяг: Тавантолгойн хувьцааны доод үнэ нэг сая төгрөг байх боломжтой

2019-02-20

Т.САЙХАН

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  олон улсын хөрөнгийг зах зээл дээр IPO  гаргах асуудлыг өнөөдөр /02.20/ Засгийн газрын хуралдаанд танилцсан.  Энэ  үеэр тэрээр сэтгүүлчдэд товч мэдээлэл өгсөн юм.  Тэрээр “Одоо Тавантолгойн ордыг Олон улсын зах зээл дээр гаргах бэлтгэл ажил ид явагдаж байна. Олон ажлын хэсэг гарсан. Хуучин энэ салбарт бизнес эрхэлж байсан хүмүүс ч олон санал тавьж байгаа. . Бидэнд ашиггүй гэрээ хийх эрх байхгүй.  IPO гаргахын тулд өмнө нь гарсан алдааг судалж үзээд, ус, цахилгаан станц, замын бүтээн байгуулалт дээр хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсаар байна. Д.Сумъяабазар сайдын ахалж байгаа ажлын хэсэг дүгнэлт гаргаад явж байна гэлээ.

Мөн иргэдэд тараах ногдол  ашигтай холбоотой асуудлыг хэлэлцжээ.  Энэ талаар Ц.Ганхуяг ” Олон улсын зах зээл дээр гарсны дараа дотоодын хөрөнгийн бирж дээр гаргахгүй бол эрсдэл бий болох гээд байна. Сая цахим орчинд маш их худал мэдээлэл явлаа шүү дээ. 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авна, цаашлаад бүр 20 хэдэн сая төгрөг хүртэл хөөрөгдлөө.  Хувьцааны үнийг унагах эрх бидэнд байхгүй. Олон улсын зах зээл дээр гарч хувьцааны өндөр үнийг бид тогтооё. Дараа нь доод тал нь нэг сая төгрөг, үүнээс дээш болгох ёстой. Хувьцааны үнэ цэнээ өсгөх ёстой. Эрсдэлийн сангаас хамгаалах хувилбар.  Нэг  сая төгрөгөөр доош буусан тохиолдолд Тавантолгойн хувьцааг төр худалдаж авах, иргэдээ хохиролгүй болгох хүртэл олон хувилбар тактик байна. Дотоодын зах зээл дээрээс хөрөнгө босгох нь эрсдэл байгаа учраас урд талдаа олон улсын зах зээлээ явуулья гэж байгаа” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ