Ухаалаг ор

2019-02-20

Х.ОЮУНБОЛД

Хүмүүс тайван унтаж, сайхан амарснаар маргаашийн ажлаа хийх эрч хүчтэй болдог. Гэвч заримдаа хэн нэгэн хүрэх, дуу чимээ гарахад сэрэх үе тохиолддог. Ингэснээр  нойр хулжих, унтаж чадахгүй болох үе байдаг.  Харин автомашин үйлдвэрлэгч “Форд” компани энэ асуудлаас гарах аргыг олсон байна.

“Форд” компани энэ салбарынхаа хөгжил дэвшлийг ашиглаж хүмүүсийг чөлөөтэй, тав тухтай унтуулахын тулд ухаалаг ор зохион бүтээжээ. Гэр бүлтэй хүмүүст зориулан бүтээсэн  энэ ор нь мэдрэгчтэй. Хүнийг унтаж байсан хуучин байрлалд  нь зөөж тавих хөдөлгөөнт системтэй юм байна. “Форд” компани энэ бүтээлээ “Гүйлтийн замтай хөдөлгөөнт ор” гэж нэрлэсэн бөгөөд унтаж байгаа хүнийг  байрлалаасаа хазайсныг илрүүлдэг мэдрэгч суулгасан аж. Ингэснээр туузан замын тусламжтайгаар байх ёстой байранд зөөлнөөр буцаан тавьдаг байна. Энэ талаар судалгаа хийсэн эмч нар гэр бүлтэй дөрвөн хүн тутмын нэг нь ганцаараа унтахаараа сайн амардаг гэжээ. Түүнчлэн “Хэрхэн сайн унтах вэ” номыг зохиогч нойрны талаар бие даан судалдаг мэргэжилтэн, доктор Нэйл Стэнли “Хүмүүс хамт унтахад ихэнх хос орондоо унтаж байгаа жаахан хүүхдээс ч бага зайнд унтдаг” гэж ярьсан байна.  Тэрээр “Хүн төрөлхтөн бид унтаж байхдаа  их эмзэг байдаг. Гэхдээ бидэнд ямар нэг зүйл эсвэл хүн санамсаргүйгээр хүрэхэд сэрэхээр программчилагдсан байдаг. Тиймээс хэн нэгэн унтаж байгаа хүний талаас ойртохыг мэдэрснээр хамгаалалтын систем идэвхжинэ. Харин хүн унтсан хэвээр байх болно. Иймэрхүү асуудлын улмаас хосууд салж байсныг харсан гэж доктор Нэйл Стэнли ярьжээ. Харин автомашин үйлдвэрлэгч компани энэ технологийг бүтээснээр  замын хөдөлгөөнд оролцогчийн замын хөдөлгөөний тэмдгийг анхаарч байгааг судлахыг зорьж байгаа аж. Түүнээс гадна жолоочийг зөв байрлалд машинаа зогсоолд аюулгүй тавьж сурахыг идэвхтэй дэмжиж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.20 № 34 (6001)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ