Дэлхий нийт дүрвэгсдийн өмнө хаалгаа хааж байна

2013-05-27

Дэлхий ертөнц дүрвэгсэд, цагаачдад улам л дургүй болсоор байна. Amnesty International (AI) байгууллагын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэлд, сайхан амьдрал хайж, эсвэл мөрдлөг хавчлагаас зайлж гадаад гарсан хэдэн сая хүн эмгэнэлтэй байдалд ороод байгааг онцолжээ. Тэр тусмаа Европын холбоонд энэ байдал хамгийн их ажиглагдаж байгааг дурдсан байна.­­­­
 
 
AI-ийн жил тутмын илтгэлд 15 сая дүрвэгч, 214 сая цагаачийн эрх зөрчигдөж байгааг цохон тэмдэглэжээ. Энэ салбарт Сирийн иргэний дайнтай холбоотой нөхцөл байдал ихээхэн хүндэрчээ. Тус байгууллагын тооцоогоор, Сирийн хүн амын дөрөвний нэгийг дүрвэгч хэмээн тооцож болохоор болжээ. 4.5 сая сири иргэн орон гэрээ орхин явсан ч эх орондоо үлдсэн байна. 1.5 сая хүн гадаадад гарсны ихэнх нь Иордан, Ливан, Туркийн хил дээрх дүрвэгсдийн хуаранд бөөгнөрчээ.­­­­­­­­­­­
 
 
Хойд Слонгос, Судан, Конгын бүгд найрамдах ардчилсан улсаас иргэд нь зугтаж дүрвэсээр байгаа аж. Голдуу сомали иргэдээс бүрдсэн 468 мянган хүнтэй хамгийн том дүрвэгсдийн хуаран Кени улсад байна. Мали улсаас дүрвэсэн хүмүүсийн тоо аль хэдийнэ 450 мянгад хүрчээ. Тайландын хил дээр Бирмийн 130 мянган дүрвэгч амьдарч байна.­­­­
 
 
“Дайн мөргөлдөөний бүсийг орхин гарч байгаа хүмүүс ямар ч хамгаалалтгүй байна. Хэтэрхий олон Засгийн газар цагаачлалын хяналт нэрээр хүний эрхийг зөрчиж байна. Зарим эрх баригчид цагаач, дүрвэгчдийн эсрэг арга хэмжээ авна хэмээн популист мэдэгдэл хийж байдлыг улам дэвэргэж байна. Улс орнуудын санхүүгийн хямрал ч муугаар нөлөөлж байна” хэмээн AI байгууллагын нарийн бичгийн дарга Салил Шетти хэллээ. Европ дахь эдийн засгийн хатуу арга хэмжээний улмаас цагаач, дүрвэгчдийг “золигт гаргаж” байгаа аж. Цагаачид, дүрвэгсдийг хорих төвүүдэд хаяж, заримыг нь бүр тээврийн чингэлэг, төмөр хайрцганд хорьж байна. Грек улс цагаачдыг хүмүүс бус, доромжилсон нөхцөлд хорьж, Италийн эрх баригчид цагаачдын живж буй хөлөг онгоцыг зөнд нь орхисон хэмээн ихээхэн шүүмжлэлд өртөж байна.­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­
 
 
Олон сая цагаач ал­бадан хөдөлмөр, секс хү­чирхийлэл өртөж, цагаач­лалын эсрэг бодлогын ул­маас хууль бусаар ашиг­лагдаж байгааг Шетти хэллээ. Тэр тусмаа Хон­конг, Иордан, Ливан, Кувейтэд цагаач ажилч­дын эрх хамгийн ихээр зөрчигддөг аж. Жишээ нь, Иорданд гэрийн үйлчлэгч­дийг гэртээ түгжиж, ца­лингаа “луу унжиж”, пас­портыг нь хурааж авах нь энгийн үзэгдэл. Тэд мөн биеийн, сэтгэл зүйн, сексийн хүчирхийлэлд өртдөг аж. Хонконгод очиж ажилладаг гадаадын 300 мянган иргэний ихэнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй цалин авдаг. Цагаач, дүр­вэгчдийн эрхийг хамгаал­даг, бичдэг хүний эрхийг хамгаалагчид, хуульчид, сэтгүүлчид мөрдлөг хавч­лагад өртөж байгааг Amnesty International он­цолж байна. Тэдний эсрэг үйлдсэн гэмт хэргийг ил­рүүлж, буруутныг шийт­гэх шүүхийн систем ажил­лахгүй байгааг буруутган шүүмжилж байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ