Гадаадад амьдарч буй 3097 иргэн санал өгчээ

2013-06-17

 
Л.ЭНХТУЯА
 
Гадаад орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Санал хураалт болохтой холбогдуулан 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулсан салбар комиссуудад бичиг баримтын зөрчилгүй, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн 6233 иргэн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн байсан юм. Сөүлд 216, Улаан-Үүдэд 154, Бээжинд 100, Эрхүүд 93, Хөх хотод 82, Москвад 81, Вашингтонд 78, Лондонд 45, Токиод 34 сонгогчид саналаа өгөх юм байна. Вьентьянд 27 сонгогч бүртгүүлснээс бүгд саналаа өгч 100 хувийн ирцтэй байгаа. Пхеньянд 17, Кувейтэд 10, Кызылд 15 иргэн тус тус саналаа өгчээ. Өчигдрийн 11.00 цагийн байдлаар 3097 иргэн саналаа өгсөн мэдээ. Санал хураалтын явцын мэдээллийг гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байна. Сөүл, Вашингтон, Улаан-Үүд, Эрхүү хотуудад амьдарч байгаа иргэдийн сонгуулийн ирц муу байна гэв.
 
Энэ сарын 14-ний өдрийн 07.00 цагт эхэлсэн санал хураалт 16-ны өдөр тухайн орон нутгийн цагаар 22.00 цагт өндөрлөнө. Цагийн зөрүүнээс шалтгаалан санал хураалт хоёр өдөр үргэлжилж байгаа юм. Хамгийн сүүлийн санал хураалт АНУ-д дуусна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ