Фото: “Арт & Срарт-9” үзэсгэлэн

2019-02-18

Л.БАТДОРЖ

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын дунд зарласан “АРТ & СРАРТ 9 ” шилдэг бүтээлийн уралдаан, үзэсгэлэн болж байна. Үүнд уран зураг, уран сийлбэр, уран бичлэг, уран баримал, хүүхэлдэйн урлал, арьсан урлал, уран хайчилбар, сүрлэн урлал, авто загвар, нисэх онгоц загвар зохион бүтээх төрлөөр 24 багш 90 орчим бүтээлээр оролцож байна.

Энэ үзэсгэлэн нь ардын өв соёл, уламжпалт урлагийг орчин үеийн өнгө шийдэлтэй хослуулан уран бүтээлээрээ дамжуулан хүүхэд, залуучуудад Монголын урлагаар бахархах, сурч хөгжих хүсэл эрмэлзлэлийг бий болгох дээдлэн дэлгэрүүлэх, багш нарынхаа уран бүтээлч сэтгэлгээг дэмжих, хөгжүүлэх, ур чадварыг нь нэмэгдүүлэх, галерейн урын санг баяжуулах төвийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад оршиж байгаа ажээ

Эх сурвалж: www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ