БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаардлаа

2019-02-18

Ч.ЗОТОЛ

Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ) –ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрээр “Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж байна. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харъяа Биеийн тамир, спортын газрын дарга (БТСГ) Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа санхүүжилт олгож мөнгө завшсан. Тэд Монголын үндэсний олимпын хорооны “Olympic Solidarity” төслийн 80 мянган ам.доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган ам.доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 мянган ам.доллар зэрэг нийт 300 орчим сая төгрөг завшсан байна” гэв. Иймд БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нараас шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ