С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөхөөр яригдаж байна

2019-02-18

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар ажиллахыг батламжлахаас татгалзсан албан бичгийг энэ сарын 15-нд НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн юм. Албан бичигт “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас “Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.  Харин С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар хотын Засаг даргаар томилохоос татгалзсанаа  албан бичигт дурдаагүй байна.  Одоо Хотын даргыг томилох процесс хуулийн хүрээнд дараах байдлаар үргэлжлэнэ.  Ерөнхий сайд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан хариу мэдэгдвэл 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг даргыг санал хураалтаар тодруулна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хоёр дахь нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор татгалзахгүйгээр батлах заалттай юм байна.  Тэгэхээр Ерөнхий сайдад дахин татгалзах эрх байхгүй, учраас Хотын даргыг томилох НИТХ-ын хуралдаан нэлээд ширүүн болох бололтой.   Урьдчилсан байдлаар энэ сарын 22-нд НИТХ хуралдаж товтой байна.  Мөн МАН-ын удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг зүтгүүлж, С.Мөнхчулуун заалнаас дахин нэр дэвшихээр яригдаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 сар

    Амарсайхан туул голыг үгүй хийж байгаадаа харин ч хариуцлага хүлээх ёстой юун хотын дарга…

Холбоотой мэдээ