Н.Учрал: Төрийн мэдээлэл халдлагад өртсөн нь үнэн

2019-02-18

Т.САЙХАН

Төрийн мэдээллийн цахим сайт халдлагад өртсөн гэх мэдээлэл шинэ оны өмнө гарсан билээ.  Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос мэдээлэл хийлээ.  Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Төрийн мэдээллийн сайт чинь халдлагад өртлөө гэдгийг Казахстаны нэгэн компани мэдэгдсэн манайд байдаг.  Дэлгэрэнгүй мэдээлэл авах гэхээр урдаас төлбөр төл гэсэн байна.  Ингээд төлбөрөө төлөөгүй болохоор мэдээлэл аваагүй. Өнөөдөр дэлхийн хэд, хэдэн томоохон сайт манай улсын төрийн мэдээллийн сайтыг халдлагад өртсөн гэдгийг мэдэгдсэн байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт зэрэгт сөргөөр нөлөөлж байна гэсэн юм.  Мөн тэрээр энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг хүргүүлэхээр болсон гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ