С.Лавров: Европын холбоо өөрийгөө ОХУ-тай утга учиргүй сөргөлдөхөөр болголоо

2019-02-18

МЮНХЕНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГА ХУРАЛ 2019

 

Европын холбоог ашиг хонжоог үл харгалзан хүчтэй, бие даасан байхыг Москва хүсч сонирхдог хэмээн ОХУын Гадаад хэргийн сайд онцлов

© EPA-EFE/RONALD WITTEK

Д.ЭНХЭЭ

Европын холбоо өөрийгөө ОХУтай утга учиргүй сөргөлдөөнд оруулж, тавьсан хоригоосоо болж тэд олон тэрбумын алдагдал хүлээж байна хэмээн ОХУын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн бямба гаригт Мюнхены аюулгүй байдлын 55 дугаар бага хуралд үг хэлэхдээ мэдэгдэв.

Түүний хэлснээр ОХУ, Европын холбооны харилцан үйл ажиллагааны ихээхэн нөөц өнөөгийн байдлаар зогсонги байдалд байна. “Европчууд өөрсдийгөө ОХУтай утга учиргүй сөргөлдөөнд оруулж, далайн чанадаас үзүүлж байгаа дарамт шахалтын дор олон тэрбумын алдагдал хүлээж байх зуур хорвоо ертөнц эрс өөрчлөгдсөөр байна”хэмээн ОХУын Гадаад хэргийн яамын тэргүүн онцлов.

Үр дүнд нь бид юу олж авав? Нэгдмэл Европыг бүтээж чадсангүй. Терроризмыг үндсээр нь устгахаас эхлээд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүртэлх бид бүхэнд хамаатай тулгамдсан асуудлын тохирсон хариуг олж чадсангүй”хэмээн С.Лавров анхаарал хандуулав.

Практикийн үүднээс авч үзвэл нийт бүс нутгийн интеграцийн асуудлаар Европын холбоо цаашдаа монополь байж чадахгүй боллоо гэдгийг оросын сайд тэмдэглэв. “Евроазийн асар уудам орон зайд, юуны өмнө АзиНомхон далайн бүс нутагт бий болж байгаа шинэ төвүүдийн үр дүнд хүчний харьцаа дахин хуваарилагдаж байна хэмээн тэрээр тайлбарлав.

Үүнээс гадна геополитикийн төлөв байдлын хувьд Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) салшгүй хэсэг нь болж байна хэмээн тэрээр үргэлжлүүлэв. “Түүний хүрээнд хүрсэн ололт амжилтууд, мөн олон арван улс орон ЕАЭЗХтой хөнгөлөлттэй гэрээ хэлэлцээр байгуулахыг хүсч байгаазэрэг нь үүнийг гэрчилж байна. Евроазийг төвхнүүлэхэд “Нэг бүс, нэг зам” үзэл баримтлалыг хэрэгжүүлж байгаа Хятад улс идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын талбар дээр холбогдох төслүүдийг боловсруулж байна”хэмээн Лавров онцолж дурдав.

Хэдийгээр ашиг хонжоо харсан олон зүйл байгаа ч Европын холбоог хүчтэй, бие даасан, нээлттэй байгаасай хэмээн ОХУ хүсч сонирхдог гэдгийг Лавров мөн тэмдэглэв. 

Ашиг хонжоо хөөсөн олон зүйлийг үл харгалзан Европын холбоог хүчтэй, бие даасан, нээлттэй байхыг Орос улс хүсч сонирхдог юм. Ерөнхийлөгч [ОХУын] Владимир Путины тэмдэглэсэнчилэн, олон туйлт дэлхий ертөнцийн үүднээс авч үзвэл батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарт бусдаас үл хамаарсан, өөртөө хангалттай, тусгаар тогтносон байхыг Европын холбоо хүсч эрмэлзэж байгаа нь зүйёсны, бүхэлдээ эерэг сайн зүйл хэмээн Оросын сайд онцлон тэмдэглэв.

Үүнийг Европын холбоо хэр зэрэг сайн хийж чадах бол гэдэг нь харин өөр асуудал”хэмээн Лавров нэмж хэлэв.

“Колончлох сэтгэлгээ, төмөр хана, цэвэрлэгээний харуул хамгаалалтын философийг дахин давтахаас татгалзах хэрэгтэй” гэдгийг XXI зууны бодит байдал шаардаж байна хэмээн оросын гадаад улс төрийн бодлогын байгууллагын тэргүүн мөн онцлов. “Нийт Европын орон байранд их засвар хийх хэрэгтэй болжээ. Бидний өмнө үнэхээр асар том цар хүрээ бүхий зорилтууд зогсч байна, зөвхөн хамтарч байж л бид тэдгээрийг үр ашигтай шийднэ.”хэмээн Лавров онцолж дурдав.

Оросвропын холбооны харилцааг хэвийн болгохгүйгээр аюулгүй байдлын салбар дахь Европын Холбооны бие даасан стратеги бараг боломжгүй гэдэгт итгэлтэй байна”хэмээн сайд үгээ төгсгөв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ