Ерөнхий сайдын өнөөдрийн /02.14/ эшлэл

2019-02-14

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.  Түүний хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна.

-Улс орны эдийн засгийг уул уурхайдаа түшиглэн авч явбал эдийн засаг дахин уналтад орно. Нүүрс, алтны үнэ унавал цалингаа олгож чадахгүй хэмжээнд очно. Тиймээс олон тулгуурт эдийн засагтай болгох, нэн ялангуяа ХАА, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын бодлого хэрэгжиж байна.

-Монгол Улсыг үеийн үед ХАА-н салбар тэжээж ирсэн. Бид хоёр том хөрштэй, бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай ард түмэн. Монголоос юу ч авахад бэлэн хоёр том зах зээлээ бид ашиглах ёстой. ХАА-н салбар хамгийн олон ажлын байрыг бий болгодог, үүнд анхаарч ажилана.

-Байгалийн баялагтаа эзэн болох нь маш чухал. Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана, хувийн өмчид халдахгүй. Баялаг бүтээгч, бизнес  эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна.

-Засгийн газар баялаг бүтээгч, бизнес  эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна.

-Монголын 3.2 сая иргэн хамтдаа хүртэх учиртай байгалийн баялгийг нэг хоёр компани, гэр бүл хувьдаа авсан зүйл байна. Үүний улс буцааж авах ёстой гэж үзэж байна. Энэ бол шударга ёс гэж бодож байна.

-Зах зухаас нь авч байгаа, Баялгийн сангаа байгуулна.  Энийг харин гуйвуулж, хувийн өмчид халдаж байна гэж ухуулга сурталчилгааг зохион байгуулалттайгаар хийж байгаа юм билээ. Тийм зүйл байхгүй. Энэ бол шударга ёс гэж бодож байна.

-Өвлийн хүйтэнд талбайд 30 мянган хүн жагслаа, тэд чинь ард түмэн биз дээ. Ард түмэн нийгэмдээ шударга ёс тогтооё, байгалийн баялагтаа эзэн байя, алдсан өмч хөрөнгийг эргүүлж авъя гэж жагслаа. Энэ ажлыг ЗГ хийнэ гэв.

-Иргэдтэй би уулздаг. Тэд шударга нийгмийг байгуулж өгөөрэй гэж л хүсэж байна. Төр нь шударга, төрийн албан хаагчид нь ядарсан зүдэрсэн иргэдээ алагчилдаггүй байх ёстой. Бүх шатанд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө явцгаая. Шударга ёс тогтсон нийгэмд санхүүгийн сахилга бат сайжирна, хөдөлмөрийн үр шимийг бодитоор үнэлнэ, хөдөлмөрчин иргэн ая тухтай амьдрах орчин бүрдэнэ.

-Сайн цагийн салхи сэвэлзсэн гэдэгт итгэл төгс байна. Нефтийн үйлдвэр барих ажил эхэллээ. Үйлдвэртэй болчихвол бид тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэнэ. Бензин хямдрана. Ам.долларын ханш бууна.

-3.2 сая хүнээ бид эрүүл хүнсээр хангах ёстой. Энэ бүхэнд бид онцгойлон анхаарч байна. Ард түмнээ амин чухал хэрэгцээгээр нь хангах болно.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ