Морингийн даваанд автомашины бартаат замын уралдаан болно

2019-02-12

Ч.ЗОТОЛ

Автомашины бартаат замын цуврал уралдааны 2019 оны  анхны тэмцээн энэ сарын 24-ний өдөр Морингийн даваанд болох тов гарчээ. Одоогоор  “Автохим-Мастеркросс 2019” бартаат замын уралдаанд оролцохоор  50 гаруй тамирчин мэдүүлгээ ирүүлсэн байна.

Энэ  спортын тамирчид нэгдэж   Монголын автомастеруудын холбоог  байгуулснаас хойш 13 жил, тэр дотроо  сар бүр тасралтгүй уралдаан тэмцээн зохион байгуулж ирсэн юм. Түүний дүнд  Монголын авто спортын тамирчдын ур чадвар, техникийн үзүүлэлт олон улсын  тамирчдын энд хүртэл хөгжиж иржээ. Тус холбоог болон спортыг дэмжин, хамтран ажилладаг байгууллага иргэдийн тоо ч өссөөр авто спорт нь манай улсын хувьд хамгийн олон үзэгчтэй спортын нэг болж чадсан байна. Тодруулбал, байгаль цаг уур, газрын хол ойрыг үл ажран  зөвхөн нэг удаагийн уралдаанд зорьж очдог үзэгчдийн тоо 6000-10000 хүрдэг.  Улирлын онцлог, замын нөхцөл, байгалийн ямар ч үзэгдэлтэй байсан техникийг хэрхэн эзэмшдгийн, хурд хүч, авхаалж самбаа, эр зоригийн гайхамшгийг харуулж чаддаг бартаат замын энэ удаагийн уралдааныг “Автохим” ХХК ивээн тэтгэж байгаа юм байна. Автомашины хамгийн том клиник, гоо сайхны салон нь гэж хэлж болохоор тус компани Монголын Автомастеруудын холбоотой байнга хамтран ажиллаж ирсэн бөгөөд тамирчид ч уралдааны болон хувийн техник, автомашиндаа тогтмол үйлчилгээг авч, харилцан бие биенээ дэмжиж ажилладаг. Өөрөөр хэлбэл, төмөр хүлгүүдийн хурд хүчний бүрэн ар тал нь Автохим компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд байдаг гэхэд хилсдэхгүй юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ