Танилц: 2019-2020 онд 13 улсад тэтгэлгээр суралцах боломж

2019-02-12

С.САРУУЛ

2019-2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлгийн талаарх мэдээллийг БСШУСЯ-наас гаргажээ. БНСУ, Франц, Польш, ОХУ, БНХАУ зэрэг дараах 13 улсад тухайн хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой юм.  Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг хамруулах аж. Харин магистр, докторт бакалавр/магистрын зэрэгтэй 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан иргэн хамрагдах боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ