О.Энх-Эрдэнэ Англи дууны цомог гаргана

2019-02-12

Ч.ГАНТУЛГА

“Авьяаслаг монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью-Йорк хотод болж буй “CBS” телевизийн шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож байгаа. О.Энх-Эрдэнэ тус шоунд оролцсоноор алдартай продюсер Андрив Лэйнтэй хамтран ажиллаж, цомог гаргахаар болжээ. Цомогт “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” “Wake Up With You ” зэрэг дуу багтах юм байна. О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч болсны дараагаар АНУ-ын Виржиниагийн Олон улсын Их сургуулиас магистрын зэрэгт суралцах урилга авснаар ийнхүү АНУ-ыг зорьжээ. Тэрээр тэмцээний ялагч болвол сая ам.долларын эзэн болох аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ