Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эргэлт оруулахгүй байна гэв

2019-02-12

Л.БЭХ

Ардчиллын удирдагч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч гэдэг үндэслэлээр 24-25 жилийн хорих ялаар шийтгүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  харъяа  407, 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай  уулзуулахгүй, илгээмж оруулахгүй байгааг  ар гэрийнхэн нь хэлж байна. Тэднийг заавал прокуророос зөвшөөрлийн бичиг авчирч байж уулзах боломжтой гэжээ.

Өмнө нь заасан хугацаанд  эргэлтээр очиход журмын дагуу уулзуулдаг, эргэлт оруулдаг байсан гэнэ. Тэгвэл сая сар шинийн баярын дараа эргэлтээр очиход нь уулзуулаагүй бөгөөд одоо хүртэл хойшлуулсаар байгаа гэнэ. ШШГЕГ нь баяр, ёслолын үеэр хүчлэн хамгаалалт гаргаж, уулзалт, эргэлт болон ямар нэг хөдөлгөөнийг зогсоодог. Тэгвэл сар шинийн баярын хүчлэн хамгаалалтын хугацаа албан ёсоор дууссан юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ