Мөсний шагайн харвааны УАШТ болно

2019-02-11

Ч.ГАНТУЛГА

Мөсний шагайн харвааны УАШТ-ийг энэ сарын 16, 17-нд Хүрхрээгийн аманд зохион байгуулахаар болжээ. Энэ тэмцээн нь уламжлалт шагайн харвааг сэргээх, харваачдийн залгамжийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Шагайн харваа 2014 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгджээ. Тэмцээн багийн болон ганцаарчилсан гэсэн хоёр төрлөөр шилдгээ шалгаруулах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ