Б.Халиун: Зургаан настай хүү гар чийдэн барьж явснаас гар нь хайрагдсан

2019-02-11

Б.ДОЛЖИНЖАВ

Хэнтий аймгийн Биндэр суманд  хурдан морины уралдааны үеэр хүүхэд унаж гараа хөлдөөсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “ГССҮТ, ХЭҮК, тээврийн цагдаагийн газартай хамтарч ажиллаж бодит мэдээллийг тодрууллаа.  Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргаас  “Ийм уралдаан болоогүй байна” гэсэн албан тоот ирсэн. Засаг дарга нар хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнээр ажилладаг учраас өвлийн уралдааныг хориглосон албан тоотыг хоёрдугаар сарын нэгнээс 21 аймаг, 330 сумын засаг даргад хүргүүлсэн” гэлээ.

Шинийн нэгний өдөр айлд золголтоор очсон зургаан настай нэгдүгээр ангийн сурагч У.А нь саахалт айлын мотоциклийн шатахуун дууссан тул гар чийдэн бариад ах руугаа гүйжээ. Энэ хооронд гар нь бага зэрэг хайрагдсан байна. Маргааш нь сумын төвийн эмч анхан шатны үйлчилгээ үзүүлээд шаардлагатай бол Улаанбаатар орж үзүүлэхийг зөвлөсөн аж. Хүүхдийн ээжтэй холбогдоход “Хүүгийн биеийн байдал сайн. Одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд золголтоор явж байгаа” гэжээ.

ГБХЗХГ-ын хууль эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Вагонд явж байхад нь найзынх нь ээж хүүхдэд мэдэгдэлгүйгээр зургийг нь авч сошиал орчинд тараасанд хүүгийн ээж гомдолтой байна. Зөрчлийн тухай хуулийн Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа зөрчилд Хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан үйлдлийг зөрчилд тооцдог.  Ээжээс нь зөвшөөрөл аваагүй ч хүүхдийн оршин сууж байгаа хаяг гэх мэт хувийн мэдээллийг тавиагүй учраас уг үйлдлийг зөрчилд тооцохгүй “ гэсэн юм. Сэлэнгэ аймаг дахь ГБХЗХГ-ынхан ээж хүү хоёрыг хүлээн авч шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ