ТЦА: Баярын өдрүүдэд 13 хүний амь нас хохирч, 60 хүн бэртжээ

2019-02-11

С.САРУУЛ

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 04-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба 1903 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг шалгасан байна. Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 92 хувь буюу 12 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй буюу Битүүн, Шинийн 1-3-ны өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл буурсан боловч олон хүний амь нас орон нутгийн замд хохирчээ.   Орон нутагт Архангай, Дундговь, Булган, Төв, Орхон аймгуудад ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэний дотор Булган аймгийн Хутаг өндөр суманд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай.эрэгтэй Б нас барж, зорчигч нарын 3 хүн гэмтсэн, Төв аймгийн Лүн сумын 2 “Цагаан хөтөл” гэх газар асфальтан замд Toyota Prius маркийн автомашин  онхолдож, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ