Е.Туктамышева Словенид түрүүлэв

2019-02-11

© РИА Новости / Александр Вильф

Д.АРИУН

ОХУ-ын уран гулгагч Елизавета Туктамышева Словенид болсон олон улсын Dragon Trophy тэмцээний эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчидсан төрөлд түрүүлсэн байна. Өдгөө 22 настай Елизавета Туктамышева хамгийн шилдэг үзүүлбэрийг үзүүлж, нийт дүнгээрээ 188,11 оноо авч тэргүүлсэн байна. Хоёрдугаар байрт мөн Оросын тамирчин уран гулгагч Анастасия Гулякова (164,43 оноогоор), гуравт Италийн  Марина Пиредда (159,10 оноогоор) орсон байна.

Dragon Trophy  тэмцээн хоёрдугаар сарын 9-10-нд Словенийн нийслэлд болж өнгөрсөн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ