Төрийн золголтод 80-98 настай буурлууд оролцож байна

2019-02-06

Т.САЙХАН

 Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов. Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 80-98 настай, малчин, үйлчилгээний ажилтан, санхүү, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулав.

Төрийн золголтод оролцсон ахмадууд:

  1. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол
  2. Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, 94 настай Цэрэнхандын Адъяа
  3. Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 90 настай Зундуйн Дашзэвэг
  4. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул, 90 настай Найдангийн Төмөртогоо
  5. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, 90 настай Лхамын Дулам
  6. Увс аймгийн Хяргас сумын уугуул, 85 настай Пүрэвийн Донжоо
  7. Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, 84 настай Дамбадаржаагийн Галсан
  8. Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул, 80 настай Сосорбурамын Чанцал
  9. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ