Уулзалт хийх талаар судалж байна

2019-02-07

Х.ОЮУНБОЛД

Ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч Ши Жиньпин нарыг  энэ сарын сүүлээр Вьетнамд уулзах боломжийн талаар судалж байна гэж “South China Morning Post” сонин мэдээллээ. Сонинд тэднийг энэ сарын 27, 28-нд уулзана гэж үзэж байгаа тухай бичсэн байна. Түүнээс гадна уулзалтыг Да Нанг хотод болох магадлалтай гэж онцолжээ. Энэ уулзалтаар талууд тэдний хооронд өрнөсөн худалдааны дайныг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна. Харин өнгөрсөн бямба гаригт АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Төрийн сангийн сайд Стивен Мнучин нар энэ сарын дундуур худалдааны хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн тулд БНХАУ-д айлчилна гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ