Дүрвэгчдийг хил дээр саатуулжээ

2019-02-04

Х.ОЮУНБОЛД

Германы хил дээр өнгөрсөн жил тус улсад хууль бусаар нэвтрэхийг завдсан  1300 гаруй хүнийг баривчилсан байна. Энэ талаар ‘Bild Am Sonntag” сонин Германы Дотоод яамны тайлангаас эш татан нийтэлжээ. Нийтдээ 1369 хүнийг баривчилсан бөгөөд ихэнх нь орогнох хүсэлтийг нь хүлээж аваагүй эсвэл Германаас албадан гаргасан дүрвэгчид гэж Дотоод яамнаас гаргасан тайландаа онцолсон байна. Тэдний зарим нь Германы Засгийн газраас эх орноосоо албадан гаргасан өдөр нутаг руугаа буцсан аж. Түүнээс гадна тайланд дурьдсанаар  эрх баригчид одоогоор нийтдээ Германд орохыг хориглосон 37982  хоригийг баталсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ