Гурван супер баатар

2019-02-09

Х.ОЮУНБОЛД

Онц сонирхолтой аймшиг, триллерийн “Split” хэмээх киноны дараагийн анги “Glass” энэ сарын 18-наас эхлэн кино театруудаар гарахад бэлэн болоод байна. Энэ удаагийн цувралын супер баатар Дэвид Данн, Элайжа Прайс буюу Ноён Толь, Кевин Грамб нар сэтгэл мэдрэлийн төвд эмч Элли Стейллтэй уулзаж байгаагаар эхэлнэ. Улмаар Элайжа Прайс тэндээс зугтдаг. Ингэснээр түүнийг зогсоож чадах ганц баатар Дэвид Даннтай Кевин Крамбыг тулалдуулах аргыг эрж хайна. Аймшгийн төрлийн гурван ангит киноны төгсгөлийн ангийн зураг авалтыг 2017 оны аравдугаар  сарын 2-нд Филадельфи хотод авч эхэлсэн байна. Киноны найруулагч  М.Найта Шьямалан эхний ээлжийн зураг авалтыг энэ хотод 39 хоногийн хугацаанд харин дараагийн хэсгийн зураг авалтыг 2017 оын аравдугаар сарын 31-нд Аллентоун улсын төв эмнэлэгт авахаар төлөвлөсний дагуу хийсэн ажээ. Харин гол дүрд тоглосон Сэмюэл Л.Жексон, Сара Полсон, Жеймс Мэковой нар гардаг киноны эхний зураг дүрсийг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 12-нд танилцуулсан байна. Мөн энэ ангид нэгэн шинэ дүр нэмэгдсэн нь доктор Элли Стейлл, Адам Дэвид Томсон нар ажээ. Түүнчлэн энэ кинонд тус бүрдээ өөр өөрийн чадвартай гурван супер баатар нэгддэг байна. Энэ  ангийг хэрхэн бүтээх болсон талаар найруулагч  М.Найта Шмьяалан “Жүжигчин Сэмюэл Л.Жексон, Брюс Уйллис нар “Split”-ийн дараагийн ангийг бүтээхийг хүсч байгаагаа үргэлж илэрхийлдэг байсан” гэж цахим хуудастаа онцлон бичжээ. Тухайлбал, Элайжа Прайсын дүрийг бүтээсэн Сэмюэл Л Жексон намайг Лос-Анжелес хотоор машинтайгаа зугаалж явах үеэр машиныхаа цонхыг буулгахад “Хэзээ дараагийн ангийг хийх вэ” гэж хашгирч байсан гэжээ. Тиймээс би түүнтэй ганцаарчлан уулзахдаа цуврал ангийг хийцгээе” гэж хэлсэн хэмээсэн байна. Харин 2:08 цаг үргэлжилдэг аймшгийн төрлийн энэ киноны хөгжмийн зохиолчоор Уэст Дилон Тордсон ажиллажээ.  Өөрсдийгөө супер баатрууд гэж боддог энэ хүмүүсийн тухай киноны үйл явдал хэрхэн өрнөх бол.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ