“Манай үеийн баатар”-ын анхны хэвлэлийг дуудлага худалдаанд гаргана

2019-02-01

Д.ЭНХЭЭ

Михаил Лермонтовын “Манай үеийн баатар” зохиолын анхны хэвлэлийг дуудлага худалдаанд гаргах бөгөөд гарааны үнэ 3,3 – 3,5 сая рубль байх ажээ. Дуудлага худалдаа зохион байгуулдаг “Литфонд” байгууллагын хэвлэлийн алба даваа гаригт энэ тухай мэдээлжээ.

“Сайн чанарын ширэн хавтастай, 1840 онд хэвлэгдсэн хоёр боть ном өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдсан. Дуудлага худалдаа хоёрдугаар сарын 9-нд болно” хэмээн хэвлэлийн албаныхан өгүүлэв.

Зохиолч 1837 онд Кавказад цөллөгт байхдаа цуврал туужаа бичиж эхэлсэн аж. Романы хэд хэдэн бүлэг “Эх орны тэмдэглэлүүд” (“Отечественные записки”) -д нийтлэгдэж шүүмжлэгчдийн зүгээс сайн үнэлгээ авч байжээ.
“Манай үеийн баатар” – ын анхны хэвлэл 1840 онд Санкт-Петербургт гарсан бөгөөд Илья Глазуновын хэвлэх үйлдвэрт нэг мянган хувь хэвлэгджээ. Хоёр дахь хэвлэл яруу найрагчийг амиа алдахын өмнөхөн 1841 онд гарсан бол гурав дахь хэвлэл нь сонгодог зохиолчийг нас барсны дараа 1845 онд гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ