“М.Энхболдыг огцруулаад орхих бус МАНАН дэглэмийг нураах ёстой

2019-02-01

Ч.ЗОТОЛ

МАНАН дэглэмийн эсрэг тэмцэгчид УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулаад санаа амрах бус  “Шударга бусын хонгил”-ыг сууриар нь нурааж байж үр дүнд хүрнэ гэж МҮАН, МАХН, ИЗНН-аас мэдэгдлээ.

Мэдэгдэлд гарын үсэг зурсан намууд нь  олон жилийн өмнөөс “Стандарт бус Засгийн газар” нэртэйгээр МАН+АН хэмээх хууль бус аюулт үзэгдэл үүссэнийг олон түмэнд анхааруулан сэрэмжлүүлж, түүний эсрэг тууштай тэмцэж  ирснийг сануулах нь зүйтэй гэж үзэж байна.

МАНАН-тай тэмцэх нь амаргүй ч амь бөхтэй оршсоор байгаа уг бүтцийг устгахын тулд нэг, хоёр хүнийг албан тушаалаас нь чөлөөснөөр тайвширч болохгүй, тэгвээс олон түмний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүйг анхааруулж байна хэмээгээд  УИХ, Засгийн газарт хандаж  “Сануулан шаардах бичиг”-ийг хүргүүлж байгаагаа  мэдэгдлээ.

“Сануулан шаардах бичиг”т:

-Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан хууль бус аргаар их хэмжээний зээл аван завшиж, Монгол Улсыг  100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх

-“Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийг хууль бус аргаар авч луйвардсан эргээдүүдэд хариуцлага хүлээлгэж, улсын мэдэлд авах

-Төмөртэй, Хустай, Баянголын ордын хувийн болон орон нутгийн өмчид байгаа бэсрэг ордууд, Цагаан суваргын зэсийн орд, Хөвсгөлийн фосфоритын орд, Шивээ овоогийн нүүрсний  орд зэрэг улсын төсвөөр хайгуул хийн олж тогтоосон ашигт малтмалын ордуудыг төрийн өмчид шилжүүлэн авч ард түмний мэдэлд өгөх

-Монгол Улсын түүх, соёлын салшгүй чухал хэсэг болох өвгөд дээдсийн булш бунхан байрлаж буй Ноён уулын лицензийг цуцлан тэнд ашигт малтмал олборлохыг  хориглох  зэрэг  зэрэг 11 зүйл бүхий шаардлагыг дурджээ.

Мөн эдгээр асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаардагдахгүй бөгөөд  гагцхүү улс  төрийн эр зориг, ард түмнийхээ төлөө гэсэн ухамсар байхад хангалттай гэж үзэж байгаагаа гурван нам онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 5 сар

    -“Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийг хууль бус аргаар авч луйвардсан” гэж хэнийг луйвардсан юм бэ? Оросын мэдэлд байсан 49 хувийг авсан болохоор Оросыг гэсэн үг биз дэ?.  Орост байх ёстойг Монгол хүмүүс авчихлаа гээд байгаа юм уу, Яаж ч бодсон тэгж бодогдоод байх юм,

Холбоотой мэдээ