Өнөөдрийн онцлох үзвэр: “Хунт нуур”

2019-02-02

Ч.ГАНТУЛГА

Хэрэв та сар шинийн өмнөх амралтын энэ өдөр үзвэр үзэхээр төлөвлөж байгаа бол өнөөдөр УДБЭТ-ыг зориорой. Учир нь тус теаатрын тайзнаа алдарт П.И.Чайковскийн  “Хунт нуур” балет дахин амилахад бэлэн болжээ. Тус балет нь гурван бүлэг, дөрвөн үзэгдлээс бүтдэг. Анх балетыг 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн их театрт тоглосон байдаг. Харин манай театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд анх тогложээ.  П.И.Чайковский үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн “Хунт нуур” балетаа 1875 онд бичжээ. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурлаж буйгаар эхэлдэш. Бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байв. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ суллана.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ