“Эх ундарга” эгшиглэнэ

2019-02-01

Ч.ТУЛГА

Язгуур урлаг, үндэсний баялагаа дэлхийд сурталчилан таниулж байгаа “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлагийн хамтарсан “Эх ундарга” тоглолт өнөөдөр “Corporete” –д эгшиглэнэ. Тоглолтын найруулгыг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам хийжээ. Энэ үдэш морин хуурын тансаг аялгуунаас эхлээд монгол хүн бүхний омогшиж сонсдог уртын дуу, бий биелгээ хөөмийн бүтээлүүд голлох юм. Уран бүтээлчид “Эх ундарга” тоглолтоороо монгол урлагийг хэрхэн орчин үеийн хөгжмийн дэвшилттэй хослуулж болдгийг харуулахаас гадна  дэлхийд данстай язгуур урлагийн өвөө залгамжлан хөгжүүлэх, эх орноо олон улсад сурталчлахад авьяас билгээ зориулж яваа уран бүтээлчдээ дэмжих, язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг бадраах зорилготой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ