“Тэнгэр шиг бай” цомог хэвлэлтээс иржээ

2019-02-01

Ч.ТУЛГА

Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа шинэ оны өмнөхөн “Тэнгэр шиг бай” шинэ цомог гаргах тухайгаа дуулгасан. Тэгвэл дуучны цомог хэвлэлтээс гарчээ. Долоо дахь цомогт 14 дуу багтсан бөгөөд 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуу багтжээ. Мөн жүжигчин Т.Бархүүтэй хамтарсан “Чамдаа уусна” дуу ч шинэ цомгийг мялаасан байна. Дуучин Ариунаа сар шинийн босгон дээр ийнхүү цомгоо худалдаанд гаргаж, гуравдугаар сард фэнүүдтэйгээ цомгийн баяраа хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ