М.Нандинцэцэг дэлхийд гуравт эрэмбэлэгдлээ

2019-02-01

Ч.ГАНТУЛГА

Олон улсын боксын холбооноос эмэгтэй тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ. Энэ удаад манай улсаас дэлхийн чансаад дөрвөн бүсгүй багтсан байна. Үүнээс Монголын Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, “Хангарьд” клубын  тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг 875 оноогоор гуравдугаар байрт  эрэмбэлэгджээ. Түүний араас үндэсний шигшээ багийн гишүүн, “Монгол эрч” клубын тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт  ОУХМ О.Жаргалан 325 оноогоор 14-р байрт эрэмбэлэгдсэн юм. Харин  “Ширэн бээлий” клубын тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал 50 оноогоор 25-д, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Эрдэнэтуяа 25 оноогоор 26 дугаар байрт тус тус бичигджээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ