Хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөг дэмжинэ

2019-02-01

Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүн Генриетта Форе Мьянмарт  гарсан мөргөлдөөний улмаас хамгаалалт муутай хуаранд 120 мянга гаруй хүүхэд амьдарч байна гэж мэдэгджээ. Түүнээс гадна тэднийг сайн сайхан нийгэм байгуулахад оролцох гол хүч байхыг хүсч байна гэв.

Тэрээр Мьянмарт гурав хоног хийсэн айлчлалынхаа дараа энэ хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлыг анхаарах боломж хязгаарлагдмал байгааг онцолжээ. Түүнчлэн энэ хүүхдүүдийн 55 хувь нь ядуу амьдарч байна. Тиймээс “Энэ орны хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд шашин шүтлэг, үндэс угсаа иргэншлийг нь харгалзахгүйгээр хөрөнгө оруулалт хийх цаг болжээ” гэж ярьсан байна.

Генриетта Форе энэ талаар айлчлалынхаа үеэр тус улсын улстөрч Аун Сан Су Читэй уулзахдаа хэлжээ. Мөн хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудаас үзүүлж байгаа тусламжаа үргэлжлүүлэх, хүүхдэд зориулсан үйлчилгээний чанарыг сайжруулах, хамрах хүрээг нь  өргөжүүлэхийг хүссэн байна. Түүнээс гадна одоогоор мөргөлдөөн намжсан Шан, Качин мужид вакцин хүргүүлэх боломжийн талаар сайдаас асуусан байна.

Генриетта Форе НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдэд чиглэсэн Мьянмарын тогтвортой хөгжлийн төлөвлөөгөөг дэмжинэ гэж амлажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.1 № 24 (5991)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ