А.Гансүх: ШХАБ-ын ажлын хэсэг хаалттай мэдээлэл өгөх боломжтой

2019-01-31

С.САРУУЛ

Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонсох үеэр гишүүд асуулт асууж тодруулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.ЭнхбаярынШашин, сүм хийд, бурхан шашны эрх зүйн асуудал дээр Ерөнхийлөгч ямар байр суурьтай байна вэ. ШХАБ-д шат ахиулан оролцох бололцоог судалж байгаа гэсэн. Удахгүй Киргизэд энэ асуудлаар хурал болно. Үүнд Ерөнхийлөгч ямар байр суурьтай оролцох вэ” гэсэн асуултад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.ГансүхШашин, сүм хийдтэй холбоотой асуудлаар шашин шүтэх, эс шүтэх талаар хуулийг Хууль зүйн яам боловсруулсныг саналаа өгсөн байгаа. Кибер аюулгүй байдлын талаар ҮАБЗ-өөс зөвлөмж гараад ажиллаж байна. ШХАБ-тай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаад явж байна. Хаалттай мэдээлэл өгөх боломжтой” гэсэн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.ЭнхболдШашны талаар хаалттай чуулган дээр мэдээлэл хийх боломжтой. Энхийг дэмжих ажиллагааг дэмжиж байгаа. Цэргийн дүрэм батлагдаад дуусч байгаа бөгөөд баталгаажуулах цөөн асуудал үлдсэн. Ерөнхийлөгч 70 сая малаас гардаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулахад маш олон ажлын байр, орлого бий болно. Жанжин штабын даргыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ Цагаан сарын дараа хуралдах эсэх асуудлаас шалтгаална” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ