Жульетта солигджээ

2019-01-29

Ч.ГАНТУЛГА

УДЭТ-ын уран бүтээлчид гэгээн хайрын өдрийг тохиолдуулж У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг толилуулахаар бэлтгэлдээ оржээ. Харин энэ удаад шинэхэн Жульетта үзэгчидтэй мэндлэх нь. Үнэнч хайрын бэлгэдэл болсон үзэсгэлэнт бүсгүйд театрын залуу жүжигчин Т.Анхзул тоглох юм байна. Монголын театрын тайзнаа анх “Ромео Жульетта” жүжгийг 1966 онд С.Гэндэн найруулагчийн ур ухаанаар амилуулсан байдаг. Анхны Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан түүхтэй. Харин 19 жилийн дараа Н.Наранбаатарын найруулгаар дахин тавихад Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар отгон Ромео, Жульеттагаар нэрлэгдэж байв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ