Америкийн цомд Бразил, Боливийн багтай тоглоно

2019-01-28

Х.ОЮУНБОЛД

Америк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 46 дахь удаагийн “Америкийн цом” тэмцээн энэ зун Бразилд болно. Энэ тэмцээнд дэлхийн зарим шилдэг хөлбөмбөгч тоглох ажээ. Тухайлбал, Неймар, Лионель Месси, Алексис Санчес, Луйс Суарес нар тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тоглолтын үеэр сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн Чилийн баг эзэн орны баг болон Аргентин, Уругвай, Колумб, Болив, Эквадор, Прагвай Перу, Венесуэлийн багийн довтолгооны тэсч тоглох шаардлагатай болж байгаа аж. Мөн тэмцээнд Азийн хөлбөмбөгийн нийгэмлэгийн хоёр гишүүн орон Япон, Катарын баг зочноор уригдаж оролцоно. Харин зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7 хүртэл болох тэмцээнд оролцох багийн оноолтыг сугалаа сугалуулж шодох замаар “Рио де Жанейро” хотод  хийжээ. Тэмцээнд оролцох багийн оноолтыг  танилцуулъя. Энэ тэмцээний хуваарийг харуулсан цаг тооны бичгийг  “Америк цом”-ын твиттер дэх албан ёсны хаягтаа нийтэлсэн байна.

A хэсэг

A1: Бразил
A2: Болив
A3: Венесуэл
A4: Перу

 B хэсэг

B1: Аргентин
B2: Колумби
B3:Прагвай
B4: Катар

C хэсэг

C1: Уругвай
C2: Эквадор
C3:Япон
C4: Чили

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ