Харилцаагаа хэвийн байлгахад бэлэн байгаагаа мэдэгдэв

2019-01-28

Х.ОЮУНБОЛД

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Токио Пхеньянтай харилцаагаа дахин эхлүүлэхийг зорьж байгааг мэдэгдсэн байна. Тэрээр “Бид өнгөрсөнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, Хойд Солонгостой харьцах харилцаагаа хэвийн байдалд оруулахыг оролдож байна” гэж парламентад суух үеэрээ хэлжээ. Түүнээс гадна Японы Засгийн газрын тэргүүн, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай талуудын харилцан үл итгэлцлийг үгүй болгох, цөмийн, баллистик пуужинтай холбоотой асуудлаас гарах гарцыг олох, 1970, 1980 оны үед Пхеньянд барьцаалагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд уулзахад бэлэн байна гэв. Мөн Шинзо Абэ “Түүний Засгийн газар АНУ, Хойд Солонгос болон бусад оронтой  улс төрийнхөө бодлогыг зохицуулах аргыг хайж” байгаагаа мэдэгджээ. Япон Хойд Солонгостой хэлэлцээрээ сахих боломжийг энэ оронтой АНУ, Өмнөд Солонгостой хийсэн чуулганы дараа судалж эхэлсэн байна. Харин Токио Хойд Солонгосын нууц албаныхан 17 япон иргэнийг барьцаалсан гэж мэдэгдсэн ч Пхеньян зөвхөн 13-ыг нь барьцаалснаа зөвшөөрчээ. Түүнчлэн тэдний тавийг нь буцааж өгсөн бөгөөд үлдсэн найм нь нас барсан гэсэн байна. Япон тэднийг нас барсан гэдэг нотолгоонд итгэхгүй байгаа учраас мөрдөн байцаалт явуулахыг шаардсаар байгаа аж.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ