Тамаваши Б.Мөнх-Оргил Японы эзэн хааны цом хүртлээ

2019-01-27

С.САРУУЛ

Японы мэргэжлийн сумогийн Хацу башё өндөрлөж, дээд зиндаанд Монголын бөх Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүллээ. Тэрээр Хацу башёд 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлснээр мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 34 насандаа Японы Эзэн хааны цом хүртэж байгаа аж. Түүнийг түрүүлсэн энэ өдөр эхнэр нь амаржиж, хүү төрүүлсэн баярт мэдээ дуулгаж, давхар баяр тохиолоо.

Тамаваши Батжаргалын Мөнх-Оргил нь 1984 оны арваннэгдүгээр сарын 16-нд төрсөн. 2004 онд мэргэжлийн сумод анх хөл тавьж, дөрвөн жилийн дараагаар Макүүчи зиндаанд дэвшсэн. Үүнээс хойш хоёр удаа Жюүрёо зиндаа руу унасан ч дараахь башёгоос нь дахин Макүүчид гарч ирсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд саньякү цол дээр тогтмол сайн барилдаж, ийнхүү 2019 оны Хацу башёд түрүүллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ